Байгаль орчинд ээлтэй нүүртөрөгч ялгаруулдаггүй өөр нэгэн төрлин энергийн эх үүсгүүр байж болох талаар Калифорний их сургуулийн судлаачид судалж байгаа аж. Судлаачид далайн эргийн давалгааг ашиглан "гидравлик хивс" ашиглан эрчим хүч гарган авах боломжийн талаар судалж байна. Нар жаргасан, салхигүй болсон ч далайн давалгаа тогмтол энергийн эх үүсвэр тул тэрхүү энергийг ашиглаж болох юм гэж тэд үзсэн байна. Туслах профессор Реза Алам энэхүү давалгаанаас энерги гарган авах "гидравлик хивс"-ны туршилт судалгааг ахлан удирдаж байгаа аж. Далайн ёроолд давалгаатай хамт хөдөлгөөнд орж байхаар хивс байрлуулах бөгөөд уг хивс нь давалгааны энергийг шууд өөртөө шингээн өөрт бэхлэгдсэн шахуургуудыг ажиллуулдаг аж. Уг төслийн танилцуулгыг доорх дүрс бичлэгнээс үзнэ үү.