Цэрэг дайны ажиллагаанд нарийн төвөгтэй шинэ төрлийн техник технологийн дэвшил ашиглах болжээ. Орчин үеийн дайны ялалтанд шинэ технологи асар ихээр нөлөөлж байгаа билээ. Их Британы явган цэргийн салаанууд үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тагнан турших ажиллагаанд хэрэглэж болохуйц дүрс бичлэгийн камераар тоноглогдсон бичил тагнуулын нисгэгчгүй нисдэг тэрэг ашиглаж эхэлсэн байна. 10 см урттай энэхүү бичил нисгэгчгүй нисдэг тэргийг "Хар хэдгэнэ" гэх бөгөөд нарийн төвөгтэй орчинд 25 минут ажиллаж чадах аж. Хар хэдгэнийг Норвегийн эрдэмтэн Peter Muren тоглоомон нисдэг тэрэгнээс санаа аван хийсэн байна. Цэргүүд Хар хэдгэнийг 800 метрийн зайнаас удирдаж дайсны нуувч, байшин барилгын дотор юу болж байгааг тагнан туршиж болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж чадаж болохоор болжээ. Зохион бүтээгч Хар хэдгэнийг 125000 долларын үнэтэй гэсэн байна.
Ахлагч Rupert Frere Хар хэдгэнийг Афганистанд ашиглаж байгаа нь |