Өнгөрөгч Даваа гарагт Ираны улсын мэдлийн төв телевизээр тус улс сансарын нисгэгч сармагчингаа сансарт илгээн аюулгүй угтан авсан хэмээн мэдээлсэн байна. Уг үйл явдалыг тус улсын өндөр албан тушаалтанууд манай улсын сансарын технологи өндөр түвшинд хүрлээ гэжээ. Олон улсын тавцанд Ираны цөмийн хөтөлбөр санаа зовоож байгаа энэ үед энэхүү туршилт судалгаа хийгдсэн нь улс төрчдын санааг зовоож байгаа аж. Гэхдээ сансарт сармагчин хөөргөсөнд нь дэлхийн олон улс орон тээнгэлзэж эргэлзсэн байдалтай хандаж байгаа аж. Учир нь уг нислэгийг үйлдсэн Pishgam пуужин эх дэлхийгээс хөөрч байгаа бичлэг байгаа боловч капсул газардаж байгаа нотолгоо хараахан олон нийтийн сүлжээгээр цацагдаагүй байгаа гэнэ. Өөр нэгэн нотолгоо нь сансарт ниссэн "нисгэгчийн" нүдний дээр байрлах улаан мэнгэ эх дэлхийд ирээд хачирхалтай байдлаар "алга" болсон байна. Удаах нотолгоо нь нисгэгч сармагчингийн үс цайвар үстай байсан гэнэ.