Лондон 2012 олимпийн наадмын зохион байгуулагчид байгаль орчинд ээлтэй эко технологи ашиглан уг наадмыг өндөрлүүлсэн хэмээн дүгнэж болох юм. Гэвч Бразил улс өөрийн орондоо үүнээс дутахааргүй санаачлага гарган байгаль орчинд ээлтэй сүүлийн үеийн сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт технологуудыг ашиглан дэлхийн анхны Zero-Stadium-ийг бүтээн байгуулж байна. Стадионы дээвэр бүхэлдээ нарны хавтангаар хучигдах бөгөөд тэдгээр нь эрчим хүч үйлдвэрлэхээс гадна агаар цэвэршүүлэх үүрэгтэй аж. Уг төсөл Бразил улс ойролцоогоор 400 сая доллар зарцуулах ба төслийн ажил энэ ондоо багтаан дуусах аж. Стадионд анх болох олон улсын шинж чанартай тэмцээн бол мэдээж хөлбөмбөгийн ДАШТ 2016 хэмээн мэдэгдсэн байна.