Imagination is the highest form of research. Albert Einstein

Гайхамшигт авъяас чадвартай шилдэг 10 инженер

10. Alan Turing

Allan Turing
Энэ хүний гайхамшигт бүтээлгүйгээр бидний компьютерийн хөгжил хаах нь "сажилж" байхыг төсөөлөн бодоход ч хэцүү билээ. Тэрээр хоёртын тооллын системийг хөгжүүлэгч бөгөөд одоогийн бидний ашиглаж байгаа компьютерууд түүний бүтээлийн үр шимээр ажилладаг. Компьютерийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэд Alan Turing-ийг "эцэг" хэмээн өргөмжилдөг байна. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны үед нацист Германы нууцлагдмал харилцаа холбооны төхөөрөмж Enigma-н нууцлалт кодийг тайлахад гар бие оролцож байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны ялалтанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг бол Alan Turing юм. Дэлхийд алдартай Time сэтгүүл Alan Turing-ийг 20-р зууны хамгийн чухал хүмүүсийн жагсаалтанд багтаасан байдаг билээ. 

9. Nicolaus Otto

Nicolaus Otto


Германы зохион бүтээгч шинийг санаачлагч Nicolaus Otto нь дөрвөн-шатлалт Оттогийн цикл хэмээх бүтээлээрээ хөдөлгүүрийн хөгжлийг тодорхойлсон юм. Түүний цикл нь дөрвөн шатлалтаар ажиллах бөгөөд одоогийн бидний хэрэглэж байгаа автомашины хөдөлгүүр болгон энэ хүний бүтээлийн зарчмаар ажиллаж байна. Nicolaus Otto нь Gottlieb Daimler, Karl Benz нарын хамтаар дэлхийг өөрчилж чадсан билээ. 



8. Nikola Tesla

Nicolas Tesla
Nikola Tesla бүх цаг үеийн хамгийн агуу цахилгаан инженер, шинийг санаачлагчдын нэг билээ. Тэрээр Серб үндэстэн бөгөөд өөрийн зохион бүтээсэн төхөөрөмж, шинэ бүтээлүүдээ хэрэгжүүлэхийн тулд хожимоо мөрөөдөл биелдэг гэх Америк тивийг зорьсон билээ. Өдрийн гэрэл, индукцын хөдөлгүүр, 3 фазын гүйдэл гэх мэт олон төрлийн туршилтууд нь амжилттай болж бидний өдөр тутмын амьдралд одоог хүртэл ашиглагдсаар байгаа билээ. Түүний чухал ажлуудын нэг нь хувьсах гүйдлийн судалгаа байсан. Америкд цагаан очсоныхоо дараа 1884 онд бас нэгэн алдарт инженер болох Thomas Edison-той хамтран ажиллах болсон боловч хожмоо өрсөлдөгч нар болжээ. Энэ хоёр суут инженерүүдийн ачаар эрчим хүчний ирээдүйн хөгжил өндөр түвшинд хүрсэн билээ.

7. Archimedes
Archimedes
Archimedes-ийн бүтээлийн санаанууд хамгийн энгийн шийдэлтэйгээрээ гайхшруулсаар ирсэн. Чулуу шидэх төхөөрөмж, хөшүүргийн тусламжтай өргөгч цамхаг, эрүүдэн шүүх төхөөрөмж, уурхайн усжуулалтын систем гэх мэт олон бүтээлүүд түүнийх. Төрөлх Syracuse хотыг нь Ромчууд бүслээд байхад түүний бүтээсэн зэвсэг, төхөөрөмжүүд тулааны шийдвэрт нөлөөлсөн гэдэг. Математикийн шинжлэх ухаанд Пи (pi=3,14) хэмээх тооны ойлголтыг буй болгосон суутан билээ. 




6. James Watt
James Watt
Аж үйлдвэржилтийн хувьсгалын гайхамшигтай ололтуудад ташуур өгөн хурдлуулах гол хүчин зүйл нь шинийг санаачлагч инженер James Watt-ийн зохион бүтээсэн уурын машин байсан юм. 1760-д оны үед түүний зохион бүтээсэн уурын машин хамгийн өндөр ашигт ажил гүйцэтгэгч төхөөрөмж болсон байв. Тэрээр механикийн олон арван патенттэй бөгөөд уурын хөдөлгүүрийг уул уурхай, тээвэр болон үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж байв. Тэрээр "морины хүч" (horsepower) хэмээх хэмжилтийн нэгж санаачласан бөгөөд 1 морины хүч нь 746 watt-тай тэнцүү. 



5. Hero of Alexandria

Aeolipile
Манай эриний өмнө 50-д оны үед амьдарч байсан энэ хүн уурын хүчийг ашиглаж ямар нэгэн хүнд хүчир ажлыг амархан хийж болох санаачлагыг анх гаргаж байсан хүн. Гэвч тухайн үедээ хүнд ажлуудыг боолын хөдөлмөрөөр нугалдаг байсан учир түүний шинэ санааг төдийлөн олон нийт ойшоодоггүй байсаар л байжээ. Тэрээр физик, математик болон пневматикийн талаар өргөн хэмжээний судалгаа хийж ном болгон хэвлүүлж байсан. Барилга байгууламжийн усжуулалтын систем, гудамжин дахь автомат рашаан түгээгүүр, усан цаг гэх мэт олон бүтээл түүнийх билээ. 



4. Ах дүү Wright (Wilbur Wright, Orville Wright)
Wilbur Wright, Orville Wright 

Ах дүү Wright-ийн гайхамшигтай бүтээлсээр өмнө бид унадаг дугуй, галт тэрэг гэх мэт  тээврийн хэрэгсэлээр зорьчдог байсан. Ах дүүсийн ачаар бид нисэх онгоцоор дэлхийн хүссэн газартаа хурдан шуурхай хүрч чадаж байгаа билээ. Тэд сэнс, хөдөлгүүр, аеродинамик гэх мэт олон салбарт судалгааг анхлан гүйцэтгэгчид байсан билээ. 






3. Henry Ford
Henry Ford

Henry Ford нь хамгийн бага зардлаар хурдан хугацаан олон тооны автомашин үйлдвэрлэх аргыг нээсэн хүн. Тэрээр олон арван хүнд үйлдвэрүүдэд ажиглалт явуулсаны эцэст дараа 4 зарчмыг өөрийн үйлдвэртээ нэвтрүүлэхээр зориг шулуудсан байна. 1. Харилцан бие биенээ оролж байх цех,тасгууд 2. Үйлдвэрлэл тасралтгүй байх ёстой. 3. Ажилчны ажил үүргийн хуваарилалт сайн байх 4. Урамшуулал. Henry Ford өөрийн санаагаа хэрэгжүүлэхийн тулд 5 жилийг зарцуулсан байна. 1913 он гэхэд түүний санаачлага, шинэ бүтээлүүд автомашины үйлдвэрлэлд бүрэн хэрэгжсэн төдийгүй хүнд үйлдвэрлэлд асар том өөрчлөлтийг авчирч чадсан билээ. 


2. Thomas Edison

Thomas Edison
Thomas Edison бол хүн төрлөхтөний түүхэн дэх хамгийн бүтээлч инженер бөгөөд түүний нэр дээр нийтдээ 1097 патент байдаг. Пянз тоглуулагч, чийдэн, биржийн мэдээ шивэгч машин, фото аппарат, прожектор гэх мэт зуу зуун бүтээл түүнийх. Тэрээр мөн дэлхийн хамгийн анхны цахилгаан станцыг дэд бүтцийн хамт зохион бүтээж байгуулсан хүн юм. Түүний шинэ санаачлага бүтээлгүйгээр орчин үеийн ертөнцийг төсөөлөхийн аргагүй билээ. 




1. Leonardo da Vinci

Leonardo da Vinci

Магадгүй хамгийн алдартай мөрөөдөгч инженер шинийг санаачлагч байсан байж болох юм. Leonardo нисдэг тэрэг, танк болон шумбагч онгоцийг урьдаас харж, төсөөлж байсан гэдэг. Түүний бүтээлээс загвар авч орчин үеийн инженерүүд гүүр, нисэх онгоц, хүч дамжуулах эд анги, шүхэр гэх мэт олон тооны зүйлийг бүтээж бид хэрэглэж байгаа билээ. Инженерийн шинжлэх ухааны салбарт түүний олон бүтээл бодит биелэлээ олон туршигдаж, үйлдвэрлэгдэж явна. 




Эх сурвалж: www.engineeringdialy.com