Автоматжуулалт, робот техник өндөр хөгжсөн улс орнууд технологийн дэвшилээ дайн байлдаанд ашиглаад зогсохгүй иргэний салбарт ч ашиглаж эхлээд байгаа билээ. Нисгэгчгүй онгоцыг дайн байлдаанд агаараас цохилт өгөх, тагнуул туршуулын байлдааны ажиллагаа явуулахад хэрэглэдэг бол иргэний зориулалтаар олон зүйлд давхар ашиглаж болох юм. Цаг агаарын мэдээ, байгалийн гамшигт өртсөн газар нутгыг зайнаас тандан судлах гэх мэт. Тэгвэл Америкийн нэгдсэн улсын Эрчим хүчний судалгааны төвийн инженер техникийн ажилчид нисгэгчгүй онгоц ашиглахаар шийдсэн байна. Чухам юунд ашиглах вэ? гэвэл олон зуун мянган километр үргэлжлэх цахилгаан шугам сүлжээний гэмтлийг илрүүлэхэд ашиглана гэв. Байгалийн элдэв үзэгдлээс болоод цахилгаан шугам сүлжээнд гэмтэл гарч тасрах тохиолдлууд бишгүй олон тохиолддог. Тэгвэл энэхүү асуудлыг шийдхэд нисгэгчгүй онгоцыг ашиглахаар болсон байна. Үүнийг ашигласанаар төсөв хэмнэх давуу талтай болох бөгөөд цаг хугацааг ч хэмнэх аж.