Тээвэрлэлт болон олборлолтын үед далайд их хэмжээний газрын тос асгарч байгальд нөхөж болшгүй хохирол учруулсаар байгаа билээ. Одоогоор бид уг гамшгийг арилгах зорилгоор янз бүрийн арга хэрэглэж байгаа боловч төдийлөн сайн үр дүнд хүрч чадахгүй эко систем хямарсаар л байна. Тэгвэл энэхүү гамшгийн хор хохирлыг багасгахад тус нэмэр болохоор Roomba автомат жолоодлого ажиллагаатай газрын тосны хаягдлыг цэвэрлэх робот ажиллах нь. Гамшигт нэрвэгдсэн далайд нисдэг тэрэгнээс энэхүү төхөөрөмжийг буулгана. Уг төхөөрөмжиййн дотор талд "газрын тосоор өлсдөг" бичил бактерууд байх бөгөөд асгарсан газрын тосоор хооллох юм. Бүх төхөөрөмжид хэт дуу авиа ялгаруулагч байрлуулсан ба түүний тусламжтай загас болон бусад амьтдыг гамшгийн бүсээс холдуулах аж. Ажиллагаа дууссан эсвэл "газрын тосоор өлсдөг" бичил бактерууд "газрын тосоор цадсан" тохиолдолд нисдэг тэргэнд автоматаар ачигдах юм.