Америкийн нэгдсэн улсын цэргийн зориулалттай жижиг хэмжээний нисгэгчгүй автомат сансарын хөлөг X-37B дэлхийн тойрог замд нэг жил ажиллаад энэ сарын 5-ны өдөр California мужид байрлах Vandenberg цэргийн бааз дээр амжилттай газардсан байна. Ойролцоогоор 9 метрийн урттай уг роботжсон сансарын хөлгийг дэлхийн тойрог замын судалгаа шинжилгээний хөлөг (Orbital Test Vehicle) гэх бөгөөд анхны төлөвлөгөөт хугацаанаасаа 244 хоногоор илүү ажилласан байна. X-37B төслийн үр дүн гайхамшигтай үр дүнг авчирсан бөгөөд энэ жилийн намар ахин хөөргөх төлөвлөгөөтэй ажиллана. Мөн уг хөлгийг цаашид олон дахин ашиглах боломтойгоороо давуу талтай хэмээн Агаарын нисэх хүчний мэргэжилтэн Tom McIntyre өгүүлсэн байна. Уг сансарын хөлөг нь дэлхийн тойрог замд бусад хөлгүүдээсээ нам дор хөөрч газардах болон жолоодлого гэх мэт үйл ажиллагаанууд нь нисгэгчгүй автоматаар ажилладаг байна.