Номхон далайд орших дэлхийн хамгийн гүн Mariana хонхорт
Hollywood-ийн нэрт найруулагч James Cameron дараа сард аялахаар болсон байна. Далайн гүнийг судлах төхөөрөмж ашиглан тэрээр шумбалт хийх аж. Өндөр чанарын дүрс бичлэгийн камер ашиглан 3D дүрс бичлэг хийх бөгөөд Avatar киноныхоо дараагийн ангид ашиглах юм. Marianа тохойн гүнд Cameron нийтдээ 6 цаг үргэжилсэн дүрс бичлэг хийхээр төлөвлөөд байгаа аж. Түүний энэхүү аялалыг Rolex компани ивээн тэтгэж Австралийн инженерүүдээр шумбагч хөлгөө зохион бүтээлгэсэн байна. Мөн Үндэсний газарзүйн нийгэмлэг тусгай цахим хуудас ажиллуулж байгаа болно.