Өнгөрсөн жил зохиогдсон нэгэн application таныг бурханы оронд заларсныхаа дараа Facebook дэх сүүлчийн мэссэжээ илгээх боломжийг олгож байна. Мэссэж видео болон текст хэлбэртэй байх юм. Үүнийг илгээхийн тулд 'If I Die' хэмээх апликэшнийг суулгаж "Та нас барсныхаа дараа үлдэгсэддээ юу захиж үлдээх вэ" гэсэн асуултад хариулах шаардлагатай болно. Мэссэжид өөрийн амьдралын товч түүхээс авахуулаад бүр хэзээ ч хэнд ч задалж байгаагүй, хүн бүхнийг гайхашруулах нууцаа найзууддаа илгээх боломжтой юм. Сүүлчийн мэссэж автоматаар нийтлэгдэхгүй бөгөөд найзууд дундаасаа таны сонгон итгэмжилсэн 3 хүн таныг нас барсан гэдгийг нотлосны дараа нийтлэгдэх ажээ.
Энэ application аль хэдийн 5000 лайк аваад байгаа юм байна. Facebook өмнө нь "дурсамжийн үйлчилгээ"-г санал болгоод байгаа бөгөөд нас барсан нэгний дурсамж болон үлдэх хуудсыг найзуудад нь харуулдаг. "Бид статус, холбоо барих хаяг зэрэг мэдээллийг устгах замаар талийгаачийн хувийн нууцыг хамгаалах болно" гэж Facebook-ийг эрхлэгчид өөрсдийн блогт бичсэн байна. "Time capsule" төрлийн бүтээгдэхүн болох 'If I Die' application-ийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой юм.