Их Британы далайн гүн дэх эрэн сурвалжлах төслийнхөн Kent Goodwin мужийн далайн эргийн гүехэн элсэрхэг хэсэгт Герман
ы бөмбөгдөгч Neil-17 онгоцыг олсон байна. 1940 оны 8-сарын 26-ны өдөр Essex муж дахь Хатан хааны нисэх хүчний нисэх талбайг бөмбөгдөх ажиллагааны үеэр энэхүү онгоц сүйрсэн хэмээн уг төслийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Хатан хааны нэрэмжит нисэх хүчний музей уг онгоцыг далайн ёроолоос гарган авч өөрсдийн үзэсгэлэнгийн танхимын шинэ үзмэр болгохыг хүсэж байгаа аж.