1. Афганистан охин [1984]
Уг зургийг National Geographic-ийн фото зурагчин Steve McCurry авчээ. Зураг дээрх охины нэр Sharbat Gula, дүрвэгсдийн лагерь дахь нэгэн сургуулийн сурагч аж. Уг охин зургаа авхуулж байхдаа ойролцоогоор 12 настай байсан гэдэг.
Фото зурагчин: Steve McCurry 2. Omayra Sánchez [1985]
Omayra Sánchez нь 1985 оны 11 сарын 14-нд болсон Колумбын Nevado del Ruiz галт уулын дэлбэрэлтэнд өртсөн 25,000 хүний нэг бөгөөд тэрээр усан дотор нэгэн төмөр бетоноос зууран 3 хоногийн турш байсан байна. Уг зургийг авсан зурагчинг Колумбын засгийн газар шүүхэд өгч эмгэнэлт явдлыг олон түмэнд зарласан гэж буруутгасан байна. Гэвч охиныг нас барсны дараа уг зургийг дэлхий даяар цацжээ.
Фото зурагчин: Frank Fournier 03. Черчилын хөрөг зураг [1941]
Уг зургийг Канадын зурагчин Yousuf Karsh авсан байна. Уг хөрөг зураг нь дэлхийн хамгийн их хуулбарлагдсан зургаар тодорчээ. Фото зурагчин: Yousuf Karsh 4. Косовогын дүрвэгсэд [1999]
Уг зураг нь Вашингтон Постын зурагчны авсан зураг ба Косовогын дүрвэгч 2 настай Agim Shala хүү хэрхэн төмөр торны цаанаас өвөө эмээ дээрээ очин Арабын нэгдсэн Эмират руу дүрвэх гэж байгаа зураг юм. Хүү эцэг эхтэйгээ Косовогийн мөргөлдөөн намжсаны дараа эргэн нийлсэн байна.
Фото зурагчин: Carol Guzy 5. Өвчтэй хүү хоол хайн мөлхөж буй нь [1994]
Дээрх зургийг 1994 оны Суданы өлсгөлөнгийн үеэр авчээ. Зураг дээрх хүү 1 км-ын цаана байрлах НҮБ-ийн хоол тараадаг лагер луу мөлхөж явсан ба дэргэдэх тас шувуу хүүгийн үхлийг хүлээн даган явсаар байсан байна. Энэ зураг дэлхийг тэр чигт нь цочроов. Үүний дараа хүүд юу тохиолдсоныг хэн ч мэдэхгүй ба зургийг авсан фото зурагчин Суданыг орхисноос 3 сарын дараа сэтгэлийн гутралаа давж чадалгүй амиа хорложээ.
Фото зурагчин: Kevin Carter 6. Тусгаарласан угаалтуур [1950]
Энэ зургийг хараад бүгд ойлгох биз. Америкад 1800 оноос эхлэн ноёрхсон арьс өнгөөр ялгаварлах үзлийг бүгдэд харуулсан зураг. Фото зурагчин: Elliott Erwitt, Magnum Photos 7. Өөрийгөө шатааж буй лам [1963]
1963 оны 6 сарын 11-нд Вьетнам ламтан Сайгон хотын их хөлийн бүсэд өөрийгөө шатааж тухайн үед өмнөд Вьетнамын засгийн газрыг удирдаж байсан Деймийн Католик дэглэмийн залхаан цээрлүүлэлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр шатаж байхдаа нэг ч булчингаа хөдөлгөөгүй гэнэ. Фото зурагчин: Malcolm Browne 8. Амар тайван [~2000]
Компьютер хэрэглэдэг хүн бүрийн мэдэх зураг. Уг зураг дээрх газар Калифорниагын Сонома уулын хөндий юм. Уг зургийг авсныхаа төлөө фото зурагчин маань зар сурталчилгаанаас 200 сая доллар авсан байна. Гайхалтай биш гэж үү?
Фото зурагчин: Charles O’Rear 9. Triangle Shirtwaist-ийн түймэр [1911]
Уг зураг дээрх цогцоснууд нь Triangle Shirtwaist компаны гаднах талбайд хэвтэж буй юм. Компанийн дүрмээр бол ажлын цагаар компанийн гаднах хаалга үргэлж цоожтой байх ёстой ба ингэснээр хулгай гарахгүй гэдэг байжээ. Гэнэт түймэр гарснаас бол 146 хүн нас баржээ. Тэдний ихэнхи нь цагаач эмэгтэйчүүд байж.
Фото зурагчин: Олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын ажилтан10. Карл Марксын хөрөг.
За энэ хүнийг бүгд мэдэх бизээ. Эцэст нь эдгээр зурагнуудаас хамгийн алдартай зураг нь энэ зураг гэж хэлэхгүй ээ. Сүүлийн үед элдэв янзын зураг авах хоббитой болоод байгаа та бүхэн сонирхож байвал миний веб блогийн Through my eyes цэсрүү орж орно уу :)