DARPA болон Эрчим хүчний салбарын эрдэмтэд хамтран нэгэн радио хүлээн авагчийн эхний хувилбарыг зохион бүтээсэн байна. Энэхүү nano wireless нь чичиргээ, доргионоос өөрийн хэрэглэх эрчим хүчээ гарган авдаг аж. Шинэ технологи нь ирээдүйд ихээхэн хэрэг болохуйц бүтээл болж чадах болно хэмээн эрдэмтэд үзэж байна. Nano эх үүсгүүртэй энэхүү радио дамжуулагч нь одоогийн байдлаар 10 метр орчим зайд мэдээллээ дамжуулах боломжтой юм. Ирээдүйд уг nano дамжуулагчаар цаг агаарын мэдээ, хүний биеийн даралт, цусны зарцуулалт гэх мэт олон төрлийн мэдээллийг дамжуулж болох юм.