Шотландад нийтдээ 100 виски үйлдвэрлэгч нар байдаг бол тэдгээрийн 50 нь вискиний хаягдалаар ажиллах цахилгаан станцын төсөлд хамрагдсан байна. Шотландын виски үйлдвэрлэгч нарын төвлөрдөг Speyside дахь ойр орчмын 50 үйлдвэрээс виски боловсруулалтаас үлдсэн хог хаягдалыг уг цахилгаан станц цуглуулан эрчим хүч гарган авах аж. Эдгээр виски үйлдвэрлэгчийн дотор Famous Grouse, Chivas Regal болон Glenfiddich виски үйлдвэрлэгч нар багтаж байгаа юм. Энэхүү цахилгаан станц нь нийт 9000 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах хүчин чадалтайгаар баригдах бөгөөд 2013 онд төслийн ажил эхлэх гэнэ.