Imagination is the highest form of research. Albert Einstein

Arial <-> Arialmon фонт хөрвүүлэх

Компьютер дээр монголоор бичихэд 2 төрлийн фонт түгээмэл хэрэглэгдэж байгаа.
1. Windows XP үйлдлийн системд UNICODE фонт болох arial, tahoma гэх мэт фонтууд. Сүүлийн үед ихэнхи монгол хэл дээрхи сайтууд эдгээр төрлийн фонтуудыг ашиглаж хийж байгаа.
2. Windows XP үйлдлийн системээс өмнө хэрэглэж байсан аrialmon гэх мэт фонтууд. Анх орос гарын драйверыг ашиглан өөр гарны драйверыг хүчээр өөрчлөн монгол хэл дээр юм бичихийн тулд зохиож хэрэглэсэн. Монгол үсгийн фонт, гарын драйверийн талаар дэлгэрэнгүйг Бадаагийн сайт гэж хайгаад олж уншаарай.

Arial төрлийн буюу Unicode фонтууд нь 2009 оны 9 сарын 1-нээс Монгол улсын Албан бичиг хөтлөх стандарт болсон тул албан бичгээ ийм фонтоор бичих ёстой болсон. Эдгээр фонт нь Windows үйлдлийн системд тохиргоо(XP-ийн хувьд Start/Control Panel/Regional... гэдгийг сонгон 2 дахь дэд цэсийг сонгон Add гэдгийг даран гарч ирэх улсын нэрнээс Мongolian гэдгийг сонгон OK хийн баруун Alt+Shift дарж солигддог, зүүн доод буланд(MN)гэж харагддаг) хиймэгц бичиж болдог, интернет-д кириллээр хайлт хийхэд үр дүн өндөртэй байдаг фонт юм.

Хэдий стандарт гэж ярих авч нэг газраас нөгөө газарт очих, хүнээр юм хийлгэх бүр янз бүрийн фонт холилдоод нэг фонт сонгохоор зарим нь хэвийн харагдаад зарим нь арзайгаад уншихын аргагүй болж түүнийгээ засах гэж бөөн ажил болдог. Үүнийг Тамир гэгч залуу Word дээр макро ашиглаад хялбарчилсан байна. Татаж авч сонирхвол: Converter

Ашиглах нь Microsoft Word нээнэ.

Word 2003 болон өмнөх хувилбарын хувьд ... Word 2007 -ийн хувьд View/ Macros/ View macros-г сонгоход дараах цонх гарч энд тухайн Word дээр ажиллах Макро-нууд харагдана. Хэрвээ хоосон байвал Macroname гэдгийн ард ямар нэг нэр өгөөд Create.


Гарч ирсэн Мicrosoft Visual Basic гэдгээс Normal гэдгийг сонгоод File цэснээс Import file сонгоод татаж авсан convert.bas файлаа зааж өгнө. Тэгээд хадгалаад Мicrosoft Visual Basic цонхыг хаах хэрэгтэй. Хэрвээ хадгалахгүй гарвал тухайн нээсэн файлын хувьд л уг хувиргалт хийдэг макро маань ажиллах болно.

Одоо фонтоо хувиргахад бэлэн боллоо. Ажиллуулахын тулд Macros-руу орно. Харагдах макронуудаас өөрт шаардлагатайг сонгоод Run. Танд хэсэг хүлээх л үлдлээ.
---------------------------------------------------------------------------------
Үүнээс өөр солих аргууд гэвэл, монгол үгийн алдаа шалгагч Ангууч програм суулгах; Mongolian Encoding Converter 1.0 буюу MonUni converter суулгаж ажиллуулах юм. Энэ програм нь Office Word, Excel 2 дээр ажиллах ба АrialMon-ийг Arial болгох гэсэн нэг чиглэлд ажилладаг. Add-Ins гэх цэс шинээр нэмэгдсэн байдаг ба түүн доорхи зураг дээр дарж Convert-Хувиргах хийнэ.

Эх сурвалж: http://buugii.blogspot.com