
Их Британы бизнес эрхлэгч тэрбумтан Sir Richard Branson-ы санхүүжилттай
Virgin Oceanic төсөл хэрэгжүүлж эхлэсэн байна. Тэрээр ирэх 2 жилдээ багтааж дэлхийн далай тэнгисийн гүнд судалгаа хийх аж. Бид эх дэлхийнхээ далайн гүнийг л судлаагүй үлдсэн байна хэмээн тэрээр хэлжээ. Судалгааны ажлын хүрээнд Mariana, Puerto Rico, Diamantina, South Sandwich, болон Molloy Deep нэртэй эдгээр 5 далайн хонхор газруудад хамгийн гүндээ 11033 метрийн гүнд шумбалт хийх аж.