Өнгөрсөн зууны хүйтэн дайны жилүүдэд Америк болон Оросууд сансар судлалынхаа салбарт хүчтэй өрсөлдөгч нар байсан бол шинэ зуунд тэд хамтран ажиллах болсон билээ. Энэ сарын 15-ны өдөр Оросын сансар судлалын агентлаг Roscosmos, NASA-гийн хамтарсан хурал болох юм. Энэхүү хуралаар тэд цөмийн хөдөлгүүртэй сансарын хөлөг бүтээх төслийн талаар авч хэлэлцэх аж. Тэд энэхүү төсөлдөө цөмийн эрчим хүч ашиглалтаараа тэргүүлдэг өндөр технологитой France, Germany, China, болон Japan улсуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм. Roscosmos дараа жил гэхэд сансарын хөлөгт зориулсан цөмийн хөдөлгүүрийнхээ загварын гаргаж дуусгахаа мэдэгдээд энэхүү төсөлд нийт 600 сая доллар шаардлагатай болно хэмээн үзэж байна. Хэрвээ цөмийн хөдөлгүүртэй сансарын хөлөг бүтээгдэж чадвал бид сансар огторгуйг судлах ажилд их ирээдүйтэй боломж гарч ирнэ.