
Голландын Delft-ийн техникийн их сургуулийн профессор сансарын нисгэгч Wubbo Ockels-ийн удирдан гүйцэтгэж байгаа төсөл нь нийтийн тээврийн хэрэгсэлд дэвшил авчрахуйц болсон хэмээн олонх хүмүүс үзэж байна. Түүний удирдсан "
Superbus" төслийн хүрээнд хийгдэж байгаа 23 хүний суудалтай энэхүү автобус нь цагт 250 км хурдалж чадах ажээ. Wubbo Ockels ирэх 5-р сард Дубайд зохиогдох авто машины үзэсгэлэнд өөрийн бүтээлээрээ оролцох аж.