Дэлхийн олон улс орнуудын судалгаа шинжилгээний багууд, эрдэмтэн судлаачид 2020 он гэхэд аль салбарт техник технологийн дэвшилд хүрч, ямар төслүүдийг хэрэгжүүлж дуусгахыг Popsci сайт танилцуулсан байна. Ингээд 2020 он гэхэд бид ямар техник технологийн дэвшилд хүрч болохыг өгүүлье.
РОБОТУУДААС БҮРДСЭН САРНЫ БААЗЫГ ЯПОНЧУУД БАЙГУУЛНА
Японд болсон газар хөдлөлт болон цунамигаас үүдэлтэй эдийн засгийн хямрал үргэлжилж сэргээн босголтын ажилд ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа ч тэд саран дээрх робот судлаачдаас бүрдсэн бааз байгуулах төслөө үргэлжлүүлэх бодолтой байгаа аж. Эдийн засгийн хямралаас шалтгаалан энэхүү төсөл хугацаандаа хэрэгжиж чадах үгүй нь шийдэгдэх аж.
БЭЭЖИН ЛОНДОНГ ХОЛБОСОН ӨНДӨР ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ
Хятад улс Ази Европийг холбосон өндөр хэмжээний ачаа болон хүн тээврийн шинэ төмөр замын сүлжээ байгуулах төсөл хэрэгжүүлээд эхлэсэн. Уг төмөр замаар өндөр хурдны галт тэрэг цагт 200 км хурдлан Бээжингээс Лондон орох чиглэлтэй аж. Уг төслийг хэрэгжүүлэгч Хятад улс эдийн засгийн асуудлыг шийдэж чадахуйц боловч төмөр зам дайран өнгөрөх 17 улс үндэстэний улс төрийн байдалаас төслийн явц ихээхэн хамаарах аж.
АВТОМАТ ЖОЛООДЛОГОТОЙ АВТО МАШИН
Google болон DARPA (Defense advanced project agency) байгууллагууд өөрөө жолоодлоготой автомашин зохион бүтээх ажилдаа аль хэдийн орсон билээ. Уг төслийн тусламжтайгаар хотын гудамжаар болон хөдөөгийн замуудаар автомат ажиллагаатай тусгай тоноглол бүхий автомашин жолоочгүй аялал хийх юм. Google map болон GPRS системүүдийн тусламжтай уг төсөл хэрэгжих боломжтой.
БИОТҮЛШ ЧУЛУУЖСАН ТҮЛШТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
АНУлсын тэнгисийн цэргийн удирдлагууд ойрын 10 жилдээ багтаан цэргийн ажиллагаанд ашиглаж байгаа нийт эрчим хүчний 50%-д сэргээгдэх эрчим хүч ашиглаж зорилготой байгаа юм. Энэ зорилтынхоо хүрээнд эрдэмтэдийн баг ажиллуулан биотүлшийг нүүрс, нефтийн гаралтай бүтээгдэхүүнээс бага зардлаар гарган авах олон төсөл хэрэгжүүлж эхлэсэн юм. Одоогийн байдлаар биотүлш нь нефтийн гаралтай бүтээгдэхүүнээс өндөр өртөгтэй байгаа билээ.
НИСДЭГ АВТО МАШИН
DARPA (Defense advanced project agency) сүүлийн жилүүдэд байлдааны зориулалттай нисдэг авто машин зохион бүтээх төсөл дээр ажиллаж байгаа билээ. Нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй байлдааны ажиллагаа гүйцэтгэх цэргийн багийнхан сууж явах зориулалттай энэхүү автомашиныг 2020 онд зохион бүтээж дуусгах зорилт тавин ажиллаж байна.
INTEL ХҮНИЙ ТАРХИНД МИКРОЧИП СУУРИЛУУЛНА
Intel компани 2020 он гэхэд хүний тархинд микрочип суулгах юм. Микрочипийн тусламтай мэдрэлийн системийн үйл ажиллагаа хэрхэн ажилладагыг судлахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа билээ.
НИМГЭН OLED
Органик LED-ийн тусламжтай бидний одоогийн хэрэглэж байгаа цахилгаан бараануудын хэмжээ хэлбэр эрс өөрчлөгдөх ирээдүй харагдаж байгаа билээ. Энэ технологийн тусламжтай телевизорыг цонхонд, толинд хаалганд гэх мэт одоогоор боломжгүй байгаа газруудад суурилуулах боломжтой бөгөөд цаас шиг нимгэн байх аж.
ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТТАЙ САНСАРЫН НИСЛЭГ
Virgin Galactic, SpaceX төслүүдийн тусламжтай сансарын жуулчлалын бизнес хэрэгжиж эхлэхэд тун ойрхон болсон. Хэрвээ сансарт аялал жуулчлалын зориулалттай хөлөгүүд хөөрч бизнес амжилттай хэрэгжиж эхлэх юм бол цаашид сар болон бусад гарагуудад уул уурхайн олборлолт явуулах ч боломжтой гэж үзэж байгаа.