NASA учир битүүлэг Буд гарагийг (Mercury) судлах хиймэл дагуулаас ирсэн мэдээллийг тэсэн ядан хүлээж байна. Дараа долоо хоногт буюу 3-р сарын 17-нд Messenger хиймэл дагуул наранд хамгийн ойрхон Буд гарагийн тойрог замд орох юм. Дэлхийгээс 155 сая км зам туулж хүрсэн уг хиймэл дагуулийн үр дүнг NASA-ийн эрдэмтэд 6 жил хүлээсэн. Өнгөрсөн 2 жилд Messenger хиймэд дагуул Буд гарагийн гадаргуугын зургыг хангалттай цуглуулан эх дэлхий рүү дамжуулсан билээ. Эх дэлхийд тусаж байгаа нарны цацаргаас 11 дахин их хэмжээний нарны цацраг хүлээн авдаг өндөр температурын орчинтой Буд гарагийн тойрог замд Messenger хиймэл дагуул тэсвэрлэхүйц материалаар хийгдсэн. Дэлхийгээс жижиг Буд гарагийн татах хүч нь хиймэл дагуулийг тойрог замдаа барьж байхад хангаллтай мөн халуун төмрийн хайлмагаас тогтсон агаар мандал нь нимгэн гараг байх хэмээн эрдэмтэд таамаглан тооцоолсон байна. 2 жилийн өмнө Messenger хиймэл дагуул NASA-д дамжуулсан Буд гарагийг зурагаас үзнэ үү.