Өчигдрөөс эхлэн Japan-ий Fukushima Daiichi атомын цахилгаан станцын дээрээс тэнгисийн цэргийн нисэх хүчний бие бүрэлдэхүүн далайн усаас бөмбөгдөж эхлэсэн байна. Цөмийн түлшний бортого байрлах усан сан нь одоогийн байдлаар хөргөлт явуулж чадахгүй байгаа тул тэд эцсийн гэж хэлж болох арга хэмжээг ийнхүү авч байгаа аж. Мэргэжилтэнүүд энэхүү цахилгаан станцыг усаар бөмбөгдөх ажиллагаа амжилттай болох эсэхийг хэлж мэдэхгүй байна. Japan болон America-ийн нисэх хүчний нисдэг тэрэгнүүд энэхүү ажиллагаанд оролцож байна. Мөн станцын цөмийн реактор байрлах барилга байгууламж ихээхэн эврэлтэй байгааг харуулсан гэрэл зургууд нийтлэгдсэн байна. Өчигдөр America-ийн мэргэжилтэнүүд Fukushima Daiichi атомын цахилгаан станцын хөргөлтийн усан сан хоосорсон хэмээн хэлсэн бол Japan-ий мэргэжилтэнүүд энэхүү мэдэгдлийг эрс няцаасан. Атомын цахилгаан станцын реактор байрлах барилгын зураг болон нисдэг тэргээс усаар бөмбөгдөж байгааг дүрс бичлэгийг хүлээн авна уу.