Монгол Улсын баатар, ЗСБНХУ-ын баатар, Монгол Улсын сансрын нисгэгч, дэслэгч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа одоогоос 30 жилийн өмнөх энэ өдөр буюу 1981 оны гуравдугаар сарын 22-нд Байконур олон улсын сансарын станцаас СОЮЗ-39 хөлөгөөр ЗСБНХУ-ын нисгэгч В.Жанибековын хамт сансарт ниссэн юм. Монгол эрдэмтэн судлаач анх удаа сансарт ниссэн нь түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болсон юм. Орчин үеийн сансар судлалын үйл ажиллагаанд манай улсаас гар бие оролцох нь чухал хэмээн тэр үеийн удирдлагууд үзэж байсан. Сансарын нисгэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков нар СОЮЗ-39 хөлгөөр ЗХУ-ын САЛЮТ-6 сансарын станцтай холбогдон сансарт 7 хоног ажиллаж эх дэлхийгээ 124 удаа тойрсоныхоо дараа 3-р сарын 30-нд газардсан билээ. Тэд сансарын станцад олон тооны эрдэм шинжилгээ судлагааны ажил гүйцэтгэсэн гэдэг. Ж.Гүррагчаа нь сансарт ниссэн 101 дэх хүн болсон юм. Монгол хүн анх сансарт ниссэний 30 жилийн ойн баярын мэнд хүргэж олон олон сансарын нисгэгч төрөн гарах болтугай хэмээн ерөөе.