Хоолойт хэлбэрийн 6 хүний багтаамжтай, дахин ашиглагддаг энэхүү сансарын хөлөг нь сансарт тасралтгүй 2 жил даалгавар гүйцэтгэх боломжтой гэнэ. Сансарын хөлөг нь (spacecraft) сар луу болон хязгааргүй сансарын орон зайд аялана. Nautilus-X нэртэй (Non-Atmospheric Universal Transport Intended for Lengthy United States eXploration) энэхүү хөлгийг NASA дэлхийн тойрог замд угсралтыг нь гүйцэтгэж 2020 онд сансар судлалын даалгавар гүйцэтгэж эхлэнэ хэмээн мэдэгдсэн байна. Төсөлд нийт 3,7 тэрбум dollar зарцуулах юм.