Nano computer-ын технологид хүрэхэд бидэнд олон жилийн хөдөлмөр, эрдэм шинжилгээ судалгааны ажил хэрэгтэй хэмээн ихэнх хүмүүс бодож байсан боловч энэхүү хүлээлтийг Harvard болон MITRE Корпорацийн судлаачид боломжтой зүйл болгосон байна. Nano хэлхээнээс бүрдсэн программчлагдсан nano иж бүрдэлт хавтан нь одоогоор mathematic болон logic функцийг бодож боловсруулах хүчин чадалтай гэнэ. Ирээдүйд энэхүү суурь судалгааг өргөжүүлсэнээр техникийн ихэнх эд ангиудыг маш бага хэмжээ хэлбэртэй болгох бүрэн боломжтой юм. Мэдээж эхний ээлжинд компьютер болон төрөл бүрийн мэдрүүрүүд (хэмжих хэрэгсэл) хагас дамжуулагчаас бүрдсэн эх хавтангуудын хэмжээ хэлбэр өөрчлөгдөнө хэмээн үзэж байна.