Хэдийгээр итгэхэд бэрх ч гэлээ энэхүү зургийг олон улсын сансрын станц ч юм уу үнэтэй хиймэл дагуулаас дараагүй юм. 350 фунт стерлингийн өртгөөр боссон нисэх төхөөрөмжийн тусламжтай дарсан кадр байгаа юм. Британий Шеффилдын их сургуулийн инженерийн тэнхимийн 2 оюутан Алекс Бейкер, Крис Роуз нар маш энгийн аппарат зохиож бүтээж. Хайрцганд GPS, фото болон видео авах аппарат суурилуулаад, гелийгээр дүүргэсэн бөмбөлгөнд уяад хөөргөж орхиж. 2 цаг 50 мин. дотор бөмбөлөг 37 000 метрийн өндөрт хүрч. Хөөрсөн газраасаа 160 милийн алс газардсан аппаратаа залуучууд GPS-ээр хайж олж. Залхууралгүй бичлэгийг бүтнээр нь үзэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: http://www.ganzo79.blogspot.com/
Эх сурвалж: http://www.ganzo79.blogspot.com/