Байлдааны талбар дээр байгаа tank-ийг өнгөлөн далдлалт хийх гэж будах эсвэл орчинтойгоо ижилхэн өнгийн бүтээлгээр бүтээх зэрэг аргууд ард хоцорч мэдэхээр болсон гэнэ. British defense tech компаний эрдэмтэд "e-camouflage" систем хэмээх tank-ийг шинэ төрлийн аргаар өнгөлөн далдлах шинэ арга боловсруулсан байна. Тэд tank-ийг электрон будгаар будаж орчныхоо өнгөтэй ижил болгох аж. Tank-ны их биенд байрласан электрон мэдрүүрүүд мэдээлэл дамжуулсанаар орчныхоо өнгөтэй уусаж харагдах юм. Британы эрдэмтэд энэхүү судалгааны ажлаа түргэн хугацаанд үр бүтээлтэй дуусгаж Afghanistan-д байлдаж байгаа цэргүүддээ ирэх жилээс илгээхийг хүсэж байгаа гэнэ. Хуяг дуулгыг нь яах нь надад лав сонин санагдаж байна.