Pennsylvania их сургуулийн GRASP (General Robotics, Automation, Sensing and Perception) лабораторын зохион бүтээгчид 4 сэнсэт нисдэг тэргийг ашиглан цамхаг барьж үзүүлсэн байна. Тодорхой алгоритмын дагуу автомат robot нисдэг тэрэгнүүд урьдаас бэлдсэн тулгууруудыг угсран цамхаг босгосон бөгөөд энэхүү туршилт судалгааны ажил нь цаашид өндөр цамхаг барих барилгын ажилд хэрэг болно хэмээн найдаж байна. Барилгын ажилд автомат robot mashine-уудыг өргөнөөр ашиглах нь хүний биеийн хүчний ажлыг хөнгөвчлөх боломжтой юм.