Restaurant-д бид амттай хоол идэхээс гадна маш сайн үйлчилгээ авах ёстой байдаг. Анхны Robot зөөгчтэй restaurant China улсын Shandong мужийн Jinan хотод нээгдсэн байна. Уг restaurant-д нийтдээ 6 robot зөөгч 500 метр квадрат талбайд 100 гаруй үйлчлүүлэгч нарт үйлчлэх аж. Хотын захад байрлах уг газрын нэрийг "Continental Robot Experience Pavilion," гэх бөгөөд үйлчлүүлэгч нар том цонхоор роботуудын тухай зурагт хуудас сонирхон хөгжим сонсох боломжтой. Restaurant-ийн үүдээр ороход "эмэгтэй" robot хүлээн авагч зочидыг угтан авах ба 2 robot уух зүйл хийж, 2 robot нь захиалгыг хүргэж үлдсэн 2 robot нь олон үйлчлүүлэгчтэй том ширээнүүдийг хариуцан ажиллах аж.