Өнөө үед аж үйлдвэрийн ихэнх шат дамжлага автоматчилагдаж хүний оюуны болон биеийн хүчний хөдөлмөрийг багасган үйлдвэрээс гарч байгаа нэгж бүтээгдэхүүний үнэ өртгийг бууруулсаар байгаа билээ. Тэгвэл мах бэлтгэх үйлдвэрийн дамжлагад нэгэн хувьсал хийсэн нь robot яс өвчигч юм. Mayekawa Electric компаний энэхүү HAMDAS-R robot яс өвчигч нэг цагт 500 ширхэг гахайн гуяыг яснаас нь салгах хүчин чадалтай аж. Энэ нь үйлдвэрлэлийн энэхүү дамжлагад ажилладаг хүнээс хоёр дахин их хурдтай бүтээмжтэй байна гэсэн үг. HAMDAS-R robot нь хүнсний бүтээгдэхүүн бэлтгэх үйлдвэрийн ажиллагаанд эс шинэчлэл хийнэ хэмээн зохион бүтээгчид нь мэдэгдэж байна.