Дэлхийн эрчим хүчний хомсдолыг шийдэх бас нэгэн гарц нь элс мөн үү? Japan болон Algeria улсын их сургуулийн эрдэмтэд 2050 он гэхэд дэлхийн эрчим хүчний хэрэглээний 50%-ийг Sahara-ийн цөлд хэрэгжих сэргээгдэх эрчим хүчний төсөл (The Sahara Solar Breeder Project) хангана хэмээн төлөвлөж байна. Sahara-ийн цөлд нар болон салхины газрын гүний дулаан гэх мэт сэргээгдэх эрчим хүчний нөөц ихээхэн байгаа боловч хөрөнгө оруулах боломж одоохондоо ээдрээтэй байна. Учир нь Africa-ийн орнуудын улс төрийн тогтворгүй байдлууд нь төсөлд гацаа үүсгэж болох талтай.