Нэгэн дизайнер Lego тоглоом ашиглан шатрын иж бүрдэл хийсэн бол программист Steve Hassenplug түүний бүтээлээс ямар нэгэн зүйлийг сэдэж олсон байна. Тэрээр хүүтэйгээ Harry Potter киног үзэж байгаад энэхүү санаагаа олсон байна. Гайхамшигт өөрөө хөдөлгөөн хийдэг шатрын хэсгүүд... Steve Hassenplug найз John Brost, Ron McRae болон Bryan Bonahoom нарын хамтаар Lego тоглоом ашиглан шатар бүтээх ажилдаа орсон байна. Шатрын их биений доод талд хөдөлгүүр суурилуулж програмчилсан байна. PC болон Bluetooth ашиглан шатрыг хөдөлгөхөөр зохиогдсон байна.