Хойд Солонгос хэд хоногийн өмнө Өмнөд Солонгосын Yeonpyeong арлыг халдсаны дараахан олон улсын агентлагууд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн байх юм. 11-р сарын 20-нд гарсан тус илтгэлийг Stanford University-ийн цөмийн зэвсгийн экспертүүд хийсэн байна. Уг илтгэлд Хойд Солонгосын Yongbyon цөмийн аж үйлдвэрийн цогцолбор нь жилд 2 цөмийн бөмбөг үйлдвэрлэх хэмжээний uranium баяжуулах хүчин чадалтай хэмээн мэдэгдсэн байна. Профессор Siegfried Hecker тус цогцолборт хэд хоног айлчилсан ба тэрээр ихэд гайхсан гэнэ. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Yongbyon nuclear complex нь жилдээ 30-40 кг уран баяжуулах хүчин чадалтай нь 2-3 цөмийн бөмбөг бүтээж чадах улс орон болохыг батлан харуулсан байна. Битгий л дайн болчихоосой доо.