Энэ долоо хоногийн эхээр Америк улс 3 дахь нарны станцын Amargosa төслөө баталлаа. Уг нарны станц нь 500 мегаватт хүчин чадалтайгаар суурилуулагдах бөгөөд Germany улсын компани гүйцэтгэх аж. Parabolic хэлбэртэй уг нарны хавтан нь тус бүрдээ дулааны энерги хуримтлуулагчтай ба шөнө болох үед хуримтлуулсан дулаанаараа 4,5 цаг ажиллаж чаддаг байна. Amargosa нарны станц ашиглалтанд орсоноор 200 хүн ажлын байртай болж гарган авсан эрчим хүчээ Las Vegas хотод нийлүүлэн Америкийн 150000 айл өрх хамрагдах ажээ.