2010 оны 11-р сарын 9-ны өдөр America-д анхны арилжааны зориулалттай сансарын хөлөг үйлдвэрлэх үйлдвэр баригдахаар болж нээлтийн ажиллагаа явагджээ. The Spaceship Company-ий тус үйлдвэр нь 21 км квадрат талбай дээр баригдах бөгөөд Virgin Galactic сансарын хөлөг үйлдвэрлэх юм байна. The Spaceship Company нь Английн тэрбумтан Richard Branson-той хамтран ажиллах юм. Тус компани аль хэдийн 170 инженер техникийн ажилчидыг уг төсөлдөө хөлслөн ажиллуулахаар болсон байна.