Imagination is the highest form of research. Albert Einstein

19-р зууны шилдэг 10 шинэ бүтээл

10. THE STEAM ENGINE


Эртний Greek, Rom-чууд уурыг хэрэглэж байсан жишээ их байдаг. Тэд цайзын хаалга үүдээ онгойлгохдоо уурын хүчийг ашиглаж байсан гэдэг. Тэгвэл энэхүү гайхалтай энергийг 19-р зууны үед жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж аж үйлдвэрийн хувьсгалын хөгжлийг хурдасгасан билээ. Уурын хөдөлгүүр бий болсоноор нэхмэлийн болон бусад төрлийн үйлдвэрүүд заавал хүчтэй урсгалтай голын хажууд байгуулагдахаа больж улмаар орчин үеийн хотжилтын явц үүссэн түүхтэй. Мэдээж энэ салбарт James Watt-ийг дурьдахгүй өнгөрч болохгүй билээ. Тэрээр уурын хөдөлгүүрийн эд ангиуд болон бүтээмжийг сайжруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн инженер зохион бүтээгч билээ.


9. THE LOCOMOTIVE
Уурын хөдөлгүүрээс гарч ирэх энергийг тээврийн хэрэгсэлийн нэгэн төрөлд ашигласан нь уурын зүтгүүр байлаа. Энэ зуунд ачаа болон зорчигч тээвэрт гарсан хамгийн дэвшилтэт технологи. Их Британы зохион бүтээгч уул уурхайн инженер Richard Trevithick анхны уурын зүтгүүрийг 1804 онд зохион бүтээж байсан байна.



8. THE TELEPHONE
Хүний дуу авиа цахилгаан дамжуулах утасны тусламжтай алс хязгаарт анхны шинж чанараа хадгалан бусдад түгэх болжээ. Энэхүү шинэ нээлтэндээ зохион бүтээгч инженер Alexander Graham Bell "electric telegraph" нэртэйгээр 1876 оны 3-р сард патент авч байжээ. Гэвч одоог хүртэл анхны телефонийг хэн зохион бүтээсэн бэ? гэсэн асуудал маргаантай байгаа билээ. Johann Reis 1861 ондуу? эсвэл Antonio Meucci 1871 ондуу ? Elisha Gray 1876 ондуу?


7. THE TELEGRAPH
19 зуун шинийг санаачлагчидын хувьд өрсөлдөөний үе байсан билээ. Европ тивд шинэ санаачлага бүтээлүүд үй олноороо түгэж байхад Америк тив ч зүгээр суусангүй. Америкийн зохион бүтээгч Samuel Morse болон түүний туслах Alfred Vail, нар анхны цахилгаан мэдээ дамжуулах төхөөрөмжийг 1837 онд зохион бүтээсэн байна. Morse-ийн код...


6. THE INTERNAL COMBUSTION ENGINE
Уур болон уурын хөдөлгүүр нь бүх талаараа төгс энергийн эх үүсгүүр байсан боловч энэхүү технологийг залгамжлагч технологи гарч ирсэн нь дотоод шаталтат хөдөлгүүр байсан билээ.




5. THE RIFLE
Хуучны бялтат бууг хэрэглэхээ больсон нь винтов гарч ирсэнтэй холбоотой. Винтов буу гарч ирсэнээр цэрэг дайны ажиллагааны тактик өөрчлөгдсөн ч гэж ярьцгаадаг. Ямартай ч аж үйлдвэрлэлийн хувьсгалд үнэтэй хувь нэмэр оруулсан нь гарцаагүй.


4. IRONCLAD SHIPS
Далайн тээвэр болон байлдаад хэрэглэгдэж байсан дарвуулт модон усан онгоцнууд нь төмөр усан онгоцнуудад зайгаа тавьж өгөх цаг нь болсон үе байлаа. Уурын хөдөлгүүрын ач тусаар төмөрийг давтан тавлах аргаар байлдааны болон тээврийн төмөр усан онгоцнууд өргөнөөр хэрэглэгдэх болсон байна.

3. ELECTRICITY/LIGHT BULB

Киросин болон томон дэнлүүнд ажил амьдралаа өнгөрүүлж байсан бол цахилгаан эрчим хүч болон чийдэнгийн ачаар бидний амьдрал орвонгоороо эргэсэн байна. Цахилгаан эрчим хүч болон чийдэнгийн ачаар бид хүссэн үедээ болон хүссэн газраа ажил амьдралаа зохицуулдаг болсон байна. Улмаар цахилгаан хөдөлгүүр, хөргүүр, телевиз гэх мэт бидний амьдралд салшгүй холбоотой нээлтүүд нь цахилгаан эрчим хүчний тусламжтай үүсэж бий болсон.



2. PHOTOGRAPHY



1840 оноос өмнө хүмүүсийн хөрөг зурагыг зураачид янз бүрийн байдлаар уран сайхны дүрслэлд оруулан аз жаргалтай, хөөр баяраар дүүрэн царай төрхтэй зурдаг байж. Тэгвэл гэрэл зургын аппарат гарч ирсэнээр хүмүүсийн царай болон үйл хөдлөлийг яг тухайн мөчид нь байгаа баяр баясалаар нь зурагт хуудсанд буулгах болжээ.


1. THE COTTON GIN

Аж үйлдвэрлэлийн хувьсгал болон орчин үеийн суурин иргэншил бий болох улмаар дэлхийн том хотууд үүсэн бий болох бас нэгэн шалтгаан хүчин зүйл болсон зүйл нь нэхмэлийн машин байсан билээ. Eli Whitney-гийн энэхүү шинэ бүтээл нь ажлыг хялбарчлах цаг хугацаа хэмнэх бүтээл болж чадсан байна.

Эх сурвалж; http://www.toptenz.net