Tokyo-гийн их сургуулийнхан animal-robot hybrid судалгаандаа ахиц гаргаж байгаа нь хулгана robot-ийг удирдаж жолоодож байгаагаар батлагдаж байна. Хулганы тархинаас гарч байгаа сигналыг ашиглан robot машины мотор болон жолоодлогыг удирдаж чадсан байна. Osamu Fukayama болон түүний эрдэм шинжилгээний багийнхан хулганы тархинаас гарч байгаа сигналыг судлан robot машинаа удирдах ба хулганы үе мөчийг ч хөдөлгөж чадаж байгаа гэнэ.