Энэ сарын 4-ны өдөр Унгар улсын Ajkai Timföldgyár хөнгөн цагааны үйлдвэрийн хог хаягдал цуглуулдаг цөөрөм сэтэрч тус бүс нутагт экологийн сүйрэл авчирсан билээ. Kolontar болон Devecser суурин газаруудад үерийн ус адил хүчиллэг улаан өнгийн шавар үерлэн орж ирсэн бөгөөд нийт 50 шахам километр квадрат газар нутгыг хамарчээ. Сүйрлийг одоогоор зогсоосон боловч нөхөн сэргээлт удаашралтай байна.