The Gotthard Base Tunnel, 2 хос сувагтай нийт 57 км үргэлжилж байгаа энэхүү туннель нь Швейцарийн нутаг дэвсгэрт харъяалагдах Alps-ийн нуруунд байрлана. Нийт уртын хэмжээгээрээ Japan-ий Seilan Tunnel-ээс давж гарсан бөгөөд одоогоор дэлхийд хамгийн урт туннель болж байгаа билээ. Гэвч энэхүү AlpTransit төсөл нь дуусаагүй байгаа ба 2017 онд төсөл хэрэгжиж дуусахад туннелийн урт нь 151 км болох юм. 1996 онд Швейцарийн төмөр замын хороо энэхүү AlpTransit төслийг эхлүүлсэн бөгөөд 2017 онд төслийг дуусгавар болгож олон нийтэд үйлчилж эхлэнэ хэмээн төлөвлөсөн байна. AlpTransit төсөл хэрэгжиж дууссанаар уг туннелээр өндөр хурдны галт тэрэг 250-550 км/цагийн хурдтай зорчин явах боломжтой юм байна. 2010 оны 10-р сарын байдлаар AlpTransit төсөлд 10 тэрбум доллар зарцуулаад байгаа аж. Газар доогуурхи байгууламжийг барьж байх үед 8 ажилчин одоогийн байдлаар амь насаа алдаад байна.