Lausanne дахь Швецарийн, "технологийн үндэсний хүрээлэн"- гийн судлаачид SMAVNET (Swarming micro air vehicle network) буюу “агаарт сүрэглэн нисэх бичил машины сүлжээ” нэртэй төсөл дээр ажиллаж байна. Тус төсөл нь эдгээр жижиг нисдэг роботуудыг гамшигт өртсөн бүсэд тараан байрлуулж харилцаа холбоо үүсгэхэд оршино. Тэдний хэлж байгаагаар: ”эдгээр бичил роботуудын сүлжээ нь энэ төрөлдөө хамгийн том нь юм”.
Жижиг роботууд нь гамшигийн үед бүс нутгаар тархан нисэж харилцаа холбоог хялбархан тогтоодог. Гэвч тэднийг өргөнөөр хэрэглэдэг болгохоор болвол EPFL- Intelligent Systems Laboratory-ийн шаардлагын дагуу хэрэглээ нь хялбар, энгийн загвартай байх ёстой гэнэ.
Оюутнууд 1-pound жинтэй хөөсөнцөрөн бичил робот нь 31-inch-ийн цахилгаан мотор бүхий далавчтай, Linux дээр суурилсан процессортой, GPS болон WiFi - ийн залгууртайгаар бүтээсэн бөгөөд үүний дараа тэд алгоритмийг нь зохиожээ.
Эхлээд судлаачид ховор ер бусын механизмыг гаргаж авахын тулд зохиомол хувьслын загваруудыг ашигласан. Тэгээд тэд хувьслын хамгийн сайн судлагдсан нийгмийн систем болох шоргоолжний системийг бий болгосон.
Төслийн web site-ийн тайлбарлаж байгаагаар, амьтан тарж байрлан pheromone(хоолны дур хөдөлгөдөг гармон) – ий тусламжтайгаар хоол хайж олдог. Зохион бүтээгчидийн хэлснээр энэ зарчим нь аврагчидад харилцаа холбоог хүргэхэд тусалдаг аналог болдог юм байна.
Роботуудыг хөөргөхөөс өмнө тэд өөрсдийгөө хянаж тохируулдаг бөгөөд тэднийг зөөврийн компюьтер дээрээс роботуудыг удирдах программаар удирддаг.
Оюутнууд арван ширхэг роботыг Альпийн нурууны хамгийн өндөр оргилд хөөргөж шинэ системээ туршжээ. Үүнийг доорх link-ээр дарж дэлгэрэнгүй үзнэ үү.
Нийтэлсэн админ Ц.Цэлмэг