Нохой тэжээгч эзэд нохойгоо салхилуулангаа тэднийгээ бие засуулах шаардлагатай байдаг. Мэдээжийн хэрэг ихэнхдээ өтгөн хаягдал нь газарт үлдэж метаны хий ялгаруулан байгальдаа шингэж алга болох ба орчин тойрноо бохирдуулдаг. Тэгвэл энэхүү асуудлыг цэвэрхэн бас ашигтайгаар Massachusetts Park-ийнхан шийдсэн байна. Энэхүү паркад нохойны өтгөн цуглуулах савнууд байрлах бөгөөд нохойныхоо өтгөнийг тус сав руу хийхийг эздэд нь зөвлөж байгаа гэнэ. Нохойноос ялгарсан өтгөнийг энэхүү саванд цуглуулан метаны хий гаргаж авах ба хийг ашиглан оройн цагаар гудамжны гэрэлтүүлгийг эрчим хүчээр хангах юм байна. Энэхүү метаны хий цуглуулах сав нь 3 дэс дарааллаар ажиллана.
- Өөрийн нохойны өтгөнийг цуглуулах саванд хийнэ
- Хүчилтөрөгчгүй орчинд амьдрах чадвартай бактейрууд өтгөнийг задлана
- Холигчны тусламжтай задлагдсан өтгөнийг хольж метаны хийг савны дээд хэсэгт дэгдүүлж гаргах юм байна. Улмаар үүссэн метаны хийг шатаах замаар гудамжны гэрлийг эрчим хүчээр хангах юм байна. За тэгээд бусад орны цэцэрлэгт хүрээлэнгүүдийн захиргааныхан шинийг санаачлагчдад мөнгөө бариад гүйж байгаа биз дээ :)