Өнөөдөр АНУ-ын Эрчим хүчний дэд сайд (Deputy Secretay of Energy) Daniel B.Poneman Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн удирдлагууд болон Эрчим хүчний инженерийн сургуулийн эрдэмтэн багш нар болон оюутануудтай уулзаж илтгэл тавьлаа. "Building a sustainable energy future" илтгэлдээ тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Barack Obama-гийн засгын газар дэлхийн дулаарал болон өөрийн орны өсөн нэмэгдэж буй эрчим хүчний талаар авч буй шинэ стратегийг танилцууллаа. Barack Obama-гийн засгын газар 90 тэрбум долларыг дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх, шинэ эрчим хүчний эх үүсгүүр илрүүлэх судалгааны ажилдаа зарцуулж байгаа бөгөөд цөмийн энергийн төсөлд маш чухал ач холбогдол өгч ажиллаж байна. Атомын цахилгаан станц барихад 8 тэрбум доллар, 1 сая орчим өрх айлуудад сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг тус тус хэрэгжүүлж байгаа аж. Дэлхийн дулаарлын эсрэг дан ганц АНУлс тэмцээд зогсохгүй бусад улс орнуудтай хамтран тэмцэх шинэ арга замуудыг буй болгож үр дүнд хүрэх хэрэгтэй гэж онцлож байна. Тэрээр өнөөдөр цөмийн энергийн салбарт манай улстай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах аж.