California муж 2010 оны байдлаар нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 20%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авсан байна. Энэхүү үзүүлэлтийг 2020 он гэхэд 33% хүргэнэ хэмээн тус мужийн захирагч Arnold Schwarzenegger мэдэгдсэн байна. California мужийн элсэн цөлийн 300,000 acre газрыг ашиглан 34 ширхэг Solar дулааны цахилгаан станц барьж байгуулах юм. Нийт эрчим хүчний хүчин чадал нь 24,000 megawatt болно хэмээн тус мужийн эрчим хүчний агентлаг (California energy commission) мэдээлж байна.