Америкийн сансар судлалын хийрхэлийн нэгд тооцогдож байгаа "Space tourism" бизнес цэцэглэн хөгжих шатандаа орсоныг илтгэх нэгэн үйл явдал боллоо. Boeing компани 18 сая долларын гэрээнд гарын үсэг зурсанаар "Space tourism" хөтөлбөр албан ёсоор эхлэж байна. Boeing сансарт хөөрөх капсулаа 7 хүний багтаамжтай хийх бөгөөд 4 сансарын нисгэгч 3 сансарын жуулчин байх аж. Сансарын жуулчлал 2015 оноос эхлэж нэг жуулчны сансарт аялах төлбөр нь 40 сая доллар байх юм байна. Дэлхийгээс хөөрч Олон улсын сансарын станцад холбогдох гэх мэтээр аялалд 8 хоног зарцуулах бололтой.