Boeing компани Solar Eagle хэмээх нисгэгчгүй тагнуул хийх зориулалттай нарны эрчим хүчээр ажиллах онгоц зохион бүтээх шалгаруулалтанд өрсөлдөн ялсан байна. Solar Eagle нь 89 сая долларын өртөгтэй бүтээгдэх бөгөөд 19 мянган метрийн өндөрт дор хаяж 5 жил тасралтгүй агаарт байх зориулалттай бүтээгдэх гэнэ. Онгоцны их бие болон далавчнуудад нарны эрчим хүч цуглуулагчууд байрлаж цахилгаан хөдөлгүүрүүдийг тасралтгүй эрчим хүчээр хангах зориулалттай.