Европын холбооны эрчим хүчний судалгааны төвийнхөн дэлхийд нарны эрчим хүч үйлдвэрлэлтээрээ тэргүүлнэ хэмээн мэдэгдсэн байна. Тэд одоогоор 7 гегаватт эрчим хүчийг гарган авч байгаа юм. Нарны эрчим хүч ашиглалтаараа Холбооны Бүгд Найрамдах Герман улс одоогийн байдлаар 1-р байранд байгаа бол Испани 2-р явж байгаа аж. Сүүлийн хэдэн жилд дэлхийн нийт нарны эрчим хүчний 75 хувийг Европын холбооны улсууд үйлдвэрлэж байгаа бөгөөд энэхүү тоон үзүүлэлтээ цаашид хадгалсан хэвээр байх болно хэмээн мэдэгджээ.