Хятад улс өсөн нэмэгдэж буй эрчим хүчнийхээ хэрэглээг хангахын тулд далай тэнгисийн ёроолд агуулагдаж байж болох энергийн эх үүсгэвэр хайх зорилгоор шинэ төрлийн 17 лаборатор байгуулахаар болжээ. Хойд Хятадын далайн 3500 метрийн гүнд байрлах лабораторын хүчин чадал нь 7000 метрт ч ажиллах боломжтой гэнэ. Инженерүүд нийт 65 акр талбайд 73 сая долларын өртөгтэй хайгуул хийхээр төлөвлөсөн байна. Хятадын эрдэмтэд далайд 4000-6000 метрийн гүнд төмөр, байгалийн хий байгаа гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Хятад улсын төрийн өмчит болон хувийн хэвшлийн 100 гаруй компани энэхүү төслийн үйл ажиллагаагаа 2002 оноос хойш гүйцэтгэж байгаа юм.