Дэлхийн II дайны үед инженерүүд жирийн гэрэл чийдэн асааж унтраах товчлуурууд дээр хоёр гишүүнт тооллын системийн тэмдэглэгээг ашигладаг байжээ. Жишээ нь нар зөв, буруу мушгиж асааж, унтраадаг унтраалганы асах талыг 1, унтрах талыг 0 хэмээн тэмдэглэдэг байж. Хожим нь 1973 онд Олон улсын электрон техникийн комиссынхон 1,0 тэмдэгттэй төсөөтэй коджуулалтыг "standby power state" горимын үед хэрэглэх шийдвэр гаргасан байна. Нээрээ л хараад байхад 1 болон 0 гэсэн тэмдэгт харагдаж байна даа.