Сенатын зүгээс Обамагын Марс гариг руу нислэг хийх төлөвлөгөөг эсэргүүцэж дэлхийн тойрог замд нисэх чадвартай сансарын хөлөг онгоцыг сайжруулах төслийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа талаар өнөөдөр New York Times сэтгүүлд бичсэн байна.
Өнгөрсөн 2 дугаар сард Обама NASA-ын сар луу нисэх төлөвлөгөөг цуцлаж шинэ технологи бүтээх тал дээр анхаарлаа хандуулж 2025 онд Марс гариг руу хүнтэй нислэг хийх болсон талаар өгүүлсэн билээ. Тэгвэл энэ асуудал ирэх Пүрэв гариг хүртэл шийдэгдэхгүй бололтой.