Зураг дээр Испани улсын баг тамирчид Германыг хожсон үеийн гоолийн дамжуулалтыг харуулсан байна. Лондонгийн их сургуулийн эрдэмтэд математик загвар гарган түүндээ шинжилгээ хийсний үндсэн дээр Испани энэ удаагийн дэлхийн аврага болно хэмээн дүгнэжээ. Энэ бол Паул наймаалж шиг зөгнөөгүй зөвхөн шинжлэх ухааны хариулт хэмээн тэд хэлсэн байх юм. Хатан хаан Мэригийн нэрэмжит Лондонгийн их сургуулийн профессор Javier López Peña, Hugo Touchette нар хөлбөмбөгийн улаан фанатууд бөгөөд тэд ДАШТ-д оролцож байгаа бүх багийн гоолийн дамжуулалт, бөмбөг таслалт, тоглолтын хэв маягт тохирсон математик загвар гарган түүндээ шинжилгээ хийсэн байна. Тэдний дүгнэлтээр Англи улс Германы эсрэг тоглохдоо "онгорхой нүх" шиг тактиктай байсан гэнэ. Профессор Hugo Touchette бүх багийн төвийн тоглогч нарын үзүүлэлтээс үндэслэн энэ ДАШТ-ны хамгийн нягт нямбай, алдаагүй тоглосон тамирчин Германы Thomas Muller хэмээсэн байх юм. Испаний тамирчидын дамжуулалтын чанар нь бусад багуудыг бодвол 40% илүү байна. За тэгээд бөмбөг бөөрөнхий гэж нэг сайхан үг байдаг даа. Юмыг яаж мэдэх вэ!!! Юу болохыг харж л сууя...