Зурагт Марс гариг руу нисэх Mars500 багийн 6 астрономч харагдаж байна. Оросын 3, Хятадын 1, Франц 1, Италийн 1 астрономчийн бүрэлдэхүүнтэй улаан гаригийг судлах багийн бүрэлдэхүүний төслийн 2-р үе эхлэж байгаа бөгөөд тэд Мосвка хотын захд байрлах тусгаарлагдсан орчинд нийт 520 хоногийг яг л сансарт нисэж байгаа мэт өнгөрүүлэх ажээ. Туршилтанд астрономч нарын биеийн болон сэтгэл санааны байдлын туршилтууд мөн техник тоног төхөөрөмжийн туршилтууд хийгдэнэ. Нарны аймгийн бүрэлдэхүүнд байдаг Ангараг гариг нь эрдэмтэдийн үзэж байгаагаар одоогийн байдлаар амьдрал байж болох найдвар төрүүлсэн гариг юм. Нийт туршилтын өдрийн 250 хоногийг Ангараг гариг руу очих, 30 өдрийг тус гаригийн тойрог замд өнгөрүүлэх, 240 өдрийг нь эх дэлхий рүү буцахад зарцуулна хэмээн төлөвлөж байна. Багийн 3 гишүүн капсулын тусламжтай Ангараг гаригт газардах бол 2 гишүүн нь хүн төрлөхтөний түүхэн дэх Ангараг гариг дээр хөл тавьсан анхны хүмүүс болох юм байна. Mars500 багийнханийг туршилтын явцад гадаад өртөнцөөс бүр мөсөн тусгаарлах бөгөөд тэдгээр астрономч нарийг нарийн мэргэжилийн эрдэмтэд 24 цагийн турш хянаж байх болно. Астрономч нарийн сэтгэл санаанд өөрчлөлт гарахгүй хэмээн найдах юм бол туршилтыг явуулж байгаа загварчилсан объектийг 2011 оноос нааш онгойлгохгүй хэмээн мэдэгджээ.